Эрэлт, хэрэгцээг урьдчилан харж, судлан, төлөвлөж, үйлчлүүлэгч харилцагчдын мэдээлэл харилцааны үйл явцын төлөвлөлтийг тодорхойлох
Цаг үед нь тохируулан сонирхлын бүлгүүдийг хэрэгцээтэй мэдээллээр хангах, Улс оронд өрнөж буй улс төр нийгмийн голлох мэдээ мэдээллийг судлан үзэж сонирхол татахуйц мэдээ мэдээллийг түгээх
Мэдээлэл түгээх, хүмүүсийн хоорондын хэлхээ холбоог сайжруулах үүднээс бизнес форум, ажил хэрэгч уулзалт зохион байгуулах
Монгол Туркийн бизнес эрхлэгчдийг дэмжих холбоо нь хоёр улсын хоорондох бизнесийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах , хамтран ажиллах зорилготойгоор 2013 оны 3-р сард байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Холбоо нь хоёр улсын шинээр бизнес санаачлагч болон бизнес эрхлэгчдэд тус улсуудын бизнесийн тавцанд хөл тавих боломжыг олгосноор хоорондын хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хоорондоо бизнесийн туршлага солилцох боломжыг олгох үүргийг гүйцэтгэж байна. Монгол Туркийн Бизнес Эрхлэгчдийг Дэмжих Холбоо нь Турк, Монгол Улсад зохион байгуулж буй бүх чиглэл салбарын үзэсгэлэн худалдаа, талуудын бизнес уулзалт, форум, семинар зэрэг олон улсын шинж чанартай арга хэмжээнд хоёр улсын төр хувийн хэвшлийн төлөөллийг урин оролцуулж, тэдгээрийн замын зардал, үйл ажиллагааны зардалын хөнглөлтийг үзүүлж, бага зардлаар ихийг үзэж, шинэ соргог мэдээ мэдээлэл, шинэлэг бараа бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг судлахын зэрэгцээ бизнесийн түнш хамтрагч хайж олоход нь туслалцаа үзүүлдэг, цаашдаа мөн үзүүлэх болно
– Хүндэтгэсэн,МТБЭДХ, УЗ-ын дарга ХУСМЕН СЕЙХАН