mntr
loader-image
ankara
ankara, tr
12, 4 сар 27, 2024
temperature icon 24°C
overcast clouds
Humidity 29 %
Pressure 1011 mb
Wind 13 mph
Wind Gust: 13 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 4 сар 27, 2024
temperature icon 19°C
few clouds
Humidity 52 %
Pressure 1017 mb
Wind 17 mph
Wind Gust: 22 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 4 сар 27, 2024
temperature icon 4°C
overcast clouds
Humidity 37 %
Pressure 1020 mb
Wind 4 mph
Wind Gust: 7 mph
Visibility: 0 km

Уул уурхай

  1. /
  2. Уул уурхай

Уул уурхай

УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАР

  2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 27,649.9 мян.тн нүүрс, 1,223.1 мян.тн зэсийн баяжмал,
17,928.5 кг алт, 5,842.0 тн молибдены баяжмал, 8,618.9 мян.тн төмрийн хүдэр, 3,511.3 мян.тн
төмрийн хүдрийн баяжмал, 109.6 мян.тн хайлуур жоншны хүдэр, 57.3 мян.тн хайлуур жоншны
баяжмал, 68.4 мян.тн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна.

  Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 60.2 мян.тн буюу 5.2 хувь, молибдены
баяжмал 342.0 тн буюу 6.2 хувиар тус тус өссөн байна.

  Харин нүүрс 9,093.4 мян.тн буюу 24.7 хувь, алт 837.9 кг буюу 4.5 хувь, төмрийн хүдэр 99.3
мян.тн буюу 1.1 хувь, төмрийн хүдрийн баяжмал 772.0 мян.тн буюу 18.0 хувь, хайлуур жоншны
хүдэр 8.6 мян.тн буюу 7.3 хувь, хайлуур жоншны баяжмал 5.5 мян.тн буюу 8.7 хувь, цайрын
баяжмал 0.2 мян.тн буюу 0.3 хувиар буурсан байна.

Уул уурхайн салбарын 2021 оны 11 сарын статистик мэдээлэл

I.1. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 17.0 их
наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.1 (14.2%) их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд, уул
уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 11.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн
үеэс 1.2 (11.3%) их наяд төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 1.6 (24.7%) их наяд
төгрөг, газрын тос олборлолт 375.2 (2.0 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлөв.

Харин нүүрс олборлолт 722.1 (22.7%) тэрбум төгрөг, уул уурхайн туслах үйл ажиллагаа 91.0
(68.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 68.3
хувийг эзэлж байна.

I.2.АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр
22.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.1 (28.9%) их наяд төгрөгөөр өссөн байна. Уул
уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 16.1 их наяд төгрөг болж,
өмнөх оны мөн үеэс 4.3 (36.0%) их наяд төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолтын
салбарын борлуулалт 4.4 (56.4%) их наяд төгрөг, газрын тосны олборлолтын салбарын
борлуулалт 338.4 (93.3%) тэрбум төгрөг, бусад ашигт малтмал олборлолтын салбарын
борлуулалт 84.1 (36.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлөв.

Харин чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбарын борлуулалт 421.7 (12.9%) тэрбум төгрөг, уул
уурхайн туслах үйл ажиллагааны салбарын борлуулалт 142.0 (77.5%) тэрбум төгрөгөөр буурсан
байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 14.2 их наяд төгрөг буюу 62.7
хувийг гадаад зах зээлд борлуулсан байна. Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний
13.0 их наяд төгрөг буюу буюу 91.6 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын
бүтээгдэхүүн эзэлж байна.

I.3.УУЛ УУРХАЙН САЛБАРААС УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛСАН ТАТВАР, ХУРААМЖ

2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 3,707.8 тэрбум төгрөг татвар, хураамж
хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

➢ Зэс 2,343.8 тэрбум төгрөг,
➢ Нүүрс 732.0 тэрбум төгрөг,
➢ Алт 212.3 тэрбум төгрөг,
➢ Төмөр 168.2 тэрбум төгрөг,
➢ Хайлуур жонш 103.9 тэрбум төгрөг,
➢ Цайр 98.7 тэрбум төгрөг,
➢ Бусад ашигт малтмал 49.0 тэрбум төгрөг.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс
1,908.4 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өссөн байна.

I.4. ГАДААД ХУДАЛДАА

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 оны эхний 11 сарын байдлаар 15,017.7 сая
ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3,276.0 сая ам.доллар буюу 27.9 хувиар өссөн байна.
Экспорт импортоос давамгайлж 2,641.9 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Уул уурхайн шинэчилсэн мэдээ

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ.

Оюу толгойн төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд /Эрдэнэс Оюу толгой ХХК/ ногдох...

2021 ОНД ЭКСПОРТЫН 92 ХУВИЙГ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЭЗЭЛЖЭЭ.

Монгол Улсын 2021 оны экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн бол 4 хувийг нь...

ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕИЙН ГҮЙЦЭТГЭЛЭЭС 1,873.8 САЯ АМ.ДОЛЛАР БУЮУ 29.2 ХУВИАР ӨСЧЭЭ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 оны эхний 11 сарын байдлаар 15,017.7 сая ам.долларт хүрч...