mntr
loader-image
ankara
ankara, tr
12, 4 сар 27, 2024
temperature icon 17°C
overcast clouds
Humidity 65 %
Pressure 1009 mb
Wind 4 mph
Wind Gust: 5 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 4 сар 27, 2024
temperature icon 15°C
clear sky
Humidity 74 %
Pressure 1017 mb
Wind 18 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 4 сар 27, 2024
temperature icon 6°C
few clouds
Humidity 26 %
Pressure 1019 mb
Wind 9 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km

Цахилгаан, эрчим хүч

  1. /
  2. Цахилгаан, эрчим хүч

Цахилгаан, эрчим хүч

Монгол Улсын хэмжээнд 2016 онд 5,8 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 8,7 сая.Гкал дулааны эрчим хүч тус тус үйлдвэрлэж, 1,4 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч импортоор авч, 33.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч экспортолсож, нийтдээ 775,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, салбарын дүнгээр 11 тэрбум төгрөгийн блансын ашигтай ажилласан байна. 2016 онд л гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3.8 хувиар нэмэгдсэн байна.

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2017 оны эхний хагас жилийн дүнгээр3,0 тэрбум кВт.ц болж, 4.4 хувиар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4.8сая Гкал-д хүрч, 2.2 хувиар, импортын цахилгаан эрчим хүч 3.8 хувиар тус тус нэмэгдээд байна. Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 975 МВт хүрсэн нь өнгөрсөн 2016 оны үзүүлэлтээс 20 МВт-аар өсчээ. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 649.3 мянган хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажилласан нь оны эхэнд байсантай харьцуулахад 56.9 мянган цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид нэмэгдсэн.

Нийт хэрэглэгчдийн 7.2 хувь буюу 46.4 мянга нь аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгч, 92.8 хувь буюу 602.9 мянга нь ахуйн хэрэглэгчид байна. Дулааны эрчим хүчний нийт хэрэглэгчийн 88.7 хувийг ахуйн хэрэглэгчид, 11.3 хувийг аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчид эзэлж байна. ДЭХ-ний хэрэглэгчид өмнөх оноос 17.5 мянган хэрэглэгчид нэмэгдэж нийт 309.3 мянган хэрэглэгчийг ДЭХ-ээр хангажээ. Хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын хувьд улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилд нэг хэрэглэгчид 18.4 цагийн тасалдал ногдож байгаа нь өмнөх оноос 6 цагаар буюу 24.5 хувиар буурсан дүнтэй байна. Төвийн бүсийн 16 компанийн хэмжээнд цахилгаан дамжуулалтын алдагдлыг өмнөх оны гүйцэтгэлээс 0.06 нэгжээр бууруулж 3.23 хувьд, түгээлтийн алдагдлыг өмнөх оны гүйцэтгэлээс 0.84 нэгжээр бууруулж 10.05 хувьд тус тус хүргэж, салбарын үр ашгийг сайжруулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний үнэ тарифыг тогтвортой байлгана гэсэн зорилт тусгагдсаны дагуу дулааны цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах бодлогыг баримталж байна.

Монгол Улсын хэмжээнд эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувийн өсөлттэй байгаа бол дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байна.

2017-2018 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын дулаан хангамжийн сүлжээнд “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК болон Амгалан дулааны станц ажиллаж байна. Тухайлбал, “ДЦС-2”,“ДЦС-3” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн “ДЦС-4” ТӨХК-ийнтөлөвлөсөн 44 ажлаас 39 нь 100% хийгдэж, “МОНР-10” төслийн хүрээнд 7-р зуух, ТГ-3-ын ажлууд хийгдэж байна. Станцуудын гол түүхий эд болох нүүрсний хангамж хэвийн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 96-98 хувьтай байна.

Цахилгаан эрчим хүчний салбарын шинэчилсэн мэдээ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон Зафер...