mntr
loader-image
ankara
ankara, tr
12, 4 сар 27, 2024
temperature icon 18°C
overcast clouds
Humidity 58 %
Pressure 1013 mb
Wind 4 mph
Wind Gust: 6 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 4 сар 27, 2024
temperature icon 16°C
few clouds
Humidity 69 %
Pressure 1017 mb
Wind 14 mph
Wind Gust: 22 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 4 сар 27, 2024
temperature icon 6°C
overcast clouds
Humidity 23 %
Pressure 1020 mb
Wind 1 mph
Wind Gust: 3 mph
Visibility: 0 km

Бидний тухай

  1. /
  2. Бидний тухай

Монгол Туркийн бизнес эрхлэгчдийг дэмжих холбоо нь бизнесийн амжилтын ҮНДЭС болж, дэвшилт техник, технологид суурилсан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих үндсэн ТАЛБАР нь болно.

Монгол Туркийн бизнес эрхлэгчдийг дэмжих холбоо нь хоёр улсын хоорондох бизнесийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, хамтран ажиллах зорилготойгоор 2013 оны 3-р сард байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Холбоо нь хоёр улсын шинээр бизнес санаачлагч болон бизнес эрхлэгчдэд тус улсуудын бизнесийн тавцанд хөл тавих боломжыг олгосноор хоорондын хамтын үйл ажилгаагаа өргөжүүлэх, хоорондоо бизнесийн туршлага солилцох боломжыг олгох үүргийг гүйцэтгэж байна.

Улаанбаатар хот дахь Монгол Туркийн Бизнес Эрхлэгчдийг Дэмжих Холбоо нь Монгол Улсын зах зээл, эдийн засгийн мэдээ мэдээлэлийг цуглуулж дамжуулах, шууд үйлдвэрлэгч компанийн хүсэлтээр тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, худалдан авагч, гэрээт борлуулагч, түнш олж өгөх, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шаардлагатай тал бүрийн дэмжлэгийг үзүүлдэг.

  • Зах зээл эдийн засгийн судалгаа, мэдээ мэдээлэл цуглуулах
  • Худалдан авагч, түнш зуучлан танилцуулах.
  • ТУРК компанийн төлөөлөгчийн газрын үүрэг гүйцэтгэх.
  • Төсөл хөтөлбөрийн мэдээлэл цуглуулах.
  • Бизнес форум, ажил хэрэгч уулзалт зохион байгуулах.

Мөн Монгол Туркийн Бизнес Эрхлэгчдийг Дэмжих Холбоо нь Турк, Монгол Улсад зохион байгуулж буй бүх чиглэл салбарын үзэсгэлэн худалдаа, талуудын бизнес уулзалт, форум, семинар зэрэг олон улсын шинж чанартай арга хэмжээнд хоёр улсын төр хувийн хэвшлийн төлөөллийг урин оролцуулж, шинэ соргог мэдээ мэдээлэл, шинэлэг бараа бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг судлахын зэрэгцээ бизнесийн түнш хамтрагчаа хайж олоход нь туслалцаа үзүүлдэг билээ.