mntr
loader-image
ankara
ankara, tr
12, 4 сар 27, 2024
temperature icon 25°C
broken clouds
Humidity 41 %
Pressure 1012 mb
Wind 7 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 4 сар 27, 2024
temperature icon 17°C
scattered clouds
Humidity 62 %
Pressure 1017 mb
Wind 21 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 4 сар 27, 2024
temperature icon 6°C
few clouds
Humidity 26 %
Pressure 1018 mb
Wind 15 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km

Хөдөө аж ахуй, үйлдвэр

  1. /
  2. Хөдөө аж ахуй, үйлдвэр

Хөдөө аж ахуй нь Монгол улсын уламжлалт салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байгаагийн хувьд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшинг тодорхойлох нэг үндэс юм.

Хөдөө аж ахуйн салбар нь хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй ба газар тариалан гэх 3 үндсэн салбаруудаас бүрдэнэ.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДАЖ ҮНЭ

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2021 оны 2 дугаар сард ат 1.1 сая төгрөг, хязаалан гуна 1.0 сая төгрөг болж, өмнөх сараас тус тус өөрчлөлтгүй, соёолон үрээ 904.2 мянган төгрөг болж, өмнөх сараас 3.3 мянган төгрөгөөр, эр хонь 165.6 мянган төгрөг болж, өмнөх сараас 500 төгрөгөөр тус
тус нэмэгдсэн байна. Харин эр ямаа 120.8 мянган төгрөг болж, өмнөх сараас 100 төгрөгөөр буурсан байна.

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2021 оны 2 дугаар сард эр хонь Дархан-Уул аймагт хамгийн их буюу 240.0 мянган төгрөг болж, өмнөх сараас 27.5 мянган төгрөгөөр өссөн байна. Харин Баянхонгор аймагт хамгийн бага буюу 122.5 мянган төгрөг болж, өмнөх сараас 1.5 мянган төгрөгөөр буурсан байна.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2021 оны 2 дугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай шир 8.1 мянган төгрөг болж, өмнөх сараас өөрчлөлтгүй, ямааны цагаан ноолуур кг-ын үнэ 58.6 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 100 төгрөгөөр өссөн байна.

Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2021 оны 2 дугаар сард боодолтой (20кг) өвсний үнэ Архангай аймагт хамгийн их буюу 14.8 мянган төгрөг болж, өмнөх сараас 100 төгрөгөөр, Дорнод аймагт хамгийн бага буюу 5.5 мянган төгрөг болж, өмнөх сараас 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2021 оны 2 дугаар сард 25кг хивгийн үнэ Cүхбаатар аймагт хамгийн их буюу 26.0 мянган төгрөг, Дархан-Уул аймагт хамгийн бага буюу 13.2 мянган төгрөг болж, өмнөх сараас өөрчлөлтгүй байна.

Хөдөө аж ахуйн шинэчилсэн мэдээ

2021 онд ямааны угаасан ноолуурын экспорт 27 хувиар өсөж, $254.6 сая болсон

2021 онд Монгол Улс 6026 гаруй тонн ямааны угаасан ноолуур экспортолсныг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс...

БНХАУ-аас манай улсын 13 үйлдвэрт гурил экспортлох зөвшөөрөл олгов

Засгийн газраас тариалангийн салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, тариаланчдад үзүүлсэн дэмжлэгийн үр дүнд 2021 онд...