mn
loader-image
ankara
ankara, tr
12, 5 сар 8, 2024
temperature icon 23°C
broken clouds
Humidity 25 %
Pressure 1012 mb
Wind 6 mph
Wind Gust: 6 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 5 сар 8, 2024
temperature icon 23°C
clear sky
Humidity 56 %
Pressure 1015 mb
Wind 16 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 5 сар 8, 2024
temperature icon 11°C
scattered clouds
Humidity 28 %
Pressure 1018 mb
Wind 7 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
  1. /
  2. News
  3. /
  4. Хөрөнгө оруулалтын хуулийн гол...

Хөрөнгө оруулалтын хуулийн гол өөрчлөлт юу байв?

Ээлжит бус чуулганыг дамнан орж ирсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хамгийн эхэнд хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй, нийтлэг эрхзүйн зохицуулалт үйлчлүүлэхээр болжээ. Анх орж ирсэн төслийг хэдэн том хөрөнгө оруулагчдад л таатай боломж олгох хууль гэж шүүмжилж байсан бол хэлэлцүүлэгт оруулснаар энэ шүүмжлээд буй дутагдлыг нэлээд зассан гэдгийг гишүүд онцолж байлаа. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд 90 орчим зарчмын зөрүүтэй санал оруулсан ба намын бүлгүүд ажлын хэсэг, байнгын хороод дээр чамгүй хугацаанд ажилласных нь үр дүнд өнгө зүс нь нэлээд өөрчлөгдсөн байна.
Төсөлд “Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчин дээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд дөрвөн төрлийн татварын хувь хэмжээг тогтвортой байлгах” заалт байсан бол энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа нь бүс нутгаас хамааран уян хатан болж.

Тодруулбал, тогтворжуулах гэрчилгээний хугацааг хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны салбар, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай буюу 5, 8, 10, 15 жилийн хугацаатай олгохоор өөрчлөх, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хийж дуусгах хугацааг тогтоож өгөх, тогтворжуулах гэрчилгээ олгох эсэх асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвлөл ажиллуулах саналуудыг ч тусгасан байна. Үүнийг хуулийн 16.2-т Тогтворжуулах гэрчилгээг дараах салбарт доор дурдсан хугацаагаар олгоно гэжээ. Гэхдээ энэ нь уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцээс бусад салбарт гэдгээрээ онцлог аж.

Related Posts