mntr
loader-image
ankara
ankara, tr
12, 4 сар 27, 2024
temperature icon 26°C
overcast clouds
Humidity 28 %
Pressure 1012 mb
Wind 16 mph
Wind Gust: 14 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 4 сар 27, 2024
temperature icon 19°C
few clouds
Humidity 52 %
Pressure 1017 mb
Wind 17 mph
Wind Gust: 23 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 4 сар 27, 2024
temperature icon 5°C
broken clouds
Humidity 29 %
Pressure 1019 mb
Wind 4 mph
Wind Gust: 7 mph
Visibility: 0 km

Тээвэрлэлт

  1. /
  2. Тээвэрлэлт

Тээвэрлэлт

Тээврийн салбар нь өргөн уудам нутагтай, хүн ам харьцангуй сийрэг суурьшилтай манай улсын хувьд эдийн засагт чухал ач холбогдолтой салбарын нэг юм. Тээврийн статистикийн жилийн тайланд улс орны тээврийн систем, салбарын хөрөнгө оруулалт, ажиллах хүч мөн түүнчлэн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тайлбарлах болно. Манай улсад авто зам, төмөр зам, агаар, усан замын үндсэн 4 төрлийн тээврийн салбаруудад 2592 аж ахуйн нэгж, байгууллага бөгөөд нийт тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нэгжийн 41.7 хувь нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2018 онд 69.8 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 200.4 сая хүн болж, өмнөх оноос тээсэн ачаа 15.9 (29.4%) cая тонноор өсөж, зорчигчид 15.3 (7.1%) сая хүнээр буурсан байна. Бүх төрлийн тээврийн орлого 2018 онд 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 244.5 (17.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Авто тээврээр 2018 онд 44.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 196.9 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос тээсэн ачаа 12.9 (41.4%) сая тонноор өсөж, зорчигчид 15.3 (7.2%) сая хүнээр буурсан байна. Авто тээврийн салбарын орлого 2018 онд 627.8 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 121.4 (24.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2018 онд 25.7 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.6 сая хүн болж, өмнөх оноос тээсэн ачаа 2.9 (12.9%) сая тонноор өсөж, зорчигчид 64.4 (2.4%) мянгаар буурсан байна. Харин 2018 оны 12 дугаар сард тээсэн ачаа 2.3 сая тонн, зорчигчид 185.9 мянга болж, өмнөх сараас тээсэн ачаа 22.4 (1.0%) мянган тонн, зорчигчид 17.1 (8.4%) мянган хүнээр буурсан байна.

Авто тээвэр, төмөр зам болон агаарын тээврээр зорчигчид, давхардсан тоогоор, 2018 онд

-Авто тээвэрээр-196.9 сая хүн

-Төмөр замаар-2.6 сая хүн

-Агаарын тээврээр-944.6 мянган зорчигчид зорчисон байна.

Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 2018 онд 39.8 хувь, экспортын ачаа 36.0 хувь, импортынх 11.1 хувь, дамжин өнгөрсөн ачааных 13.1 хувийг эзэлж, өмнөх оноос экспортын ачааных 1.4 пункт, импортын ачааных 1.0 пунктээр өсөж, харин дотоодын ачааных 1.9 пункт, дамжин өнгөрсөн ачааных 0.5 пунктээр буурсан байна. Төмөр замын тээврийн салбарын орлого 2018 онд 616.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 86.5 (16.3% ) тэрбум төгрөгөөр өсжээ. Агаарын тээврээр тээсэн ачаа 2018 онд 3.1 мянган тонн, зорчигчид давхардсан тоогоор 944.6 мянган хүн болж, өмнөх оноос тээсэн ачаа 62.5 (2.0%) тонн, зорчигчид 110.7 (13.3%) мянган хүнээр өсжээ. Харин 2018 оны 12 дугаар сард тээсэн ачаа 287.2 тонн болж, өмнөх сараас 46.7 (19.4%) тонн, зорчигчид 77.1 мянган хүн болж, өмнөх сараас 6.0 (8.4%) мянган хүнээр өссөн байна.

Авто тээвэр, төмөр зам болон агаараар тээсэн ачаа, 2018 онд

-Авто тээвэр- 44.1 сая тонн

– Төмөр замаар- 25.7 сая тонн

– Агаараар-3.1 мянган тонн ачаа тус тус тээсэн байна.

Агаарын тээврээр дотоодод зорчигчид 2018 онд 357.9 (37.9%) мянган хүн болж, өмнөх оноос 43.3 (13.8%) мянга, олон улсад зорчигчид 586.6 (62.1%) мянган хүн болж, өмнөх оноос 67.3 (13.0%) мянгаар тус тус өсжээ. Агаарын тээврийн салбарын орлого 2018 онд 422.2 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 36.6 (9.5%) тэрбум төгрөгөөр өсжээ. Харин 2018 оны 12 дугаар сард 26.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 2.3 (9.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Авто техникийн улсын үзлэг, тооллогын дүнгээр 2018 онд 585.4 мянган автомашин тоологдсон нь өмнөх оноос 49.0 (9.1%) мянгаар нэмэгджээ. Автомашины 72.8 хувийг суудлын автомашин, 22.5 хувийг ачааны автомашин, 3.2 хувийг автобус, 1.5 хувийг тусгай зориулалтын автомашин эзэлж, өмнөх оноос суудлын автомашин 0.4 пунктээр өсөж, автобусных 0.3 пунктээр буурчээ. Нийт автомашины 2.0 хувийг 3 хүртэл жил, 20.6 хувийг 4-9 жил, 77.4 хувийг 10-аас дээш жил ашигласан автомашин эзэлж байна. Нийт автомашинд 10-аас дээш жил ашигласан автомашины эзлэх хувь 2018 онд өмнөх оноос 1.3 пунктээр буурсан байна.

Тээвэрлэлтын салбарын шинэчилсэн мэдээ

Монголын тээвэрчид 18 улс руу олон улсын ачаа тээвэр хийх боломжтой

Монголын тээвэрчид 18 улс руу  олон улсын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой болжээ. Одоогоор ОХУ, БНХАУ,...

Элчин сайд Зафер Атеш Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтартай уулзав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер...