mn
loader-image
ankara
ankara, tr
12, 5 сар 8, 2024
temperature icon 14°C
clear sky
Humidity 47 %
Pressure 1017 mb
Wind 5 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 5 сар 8, 2024
temperature icon 18°C
clear sky
Humidity 70 %
Pressure 1016 mb
Wind 5 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 5 сар 8, 2024
temperature icon 15°C
scattered clouds
Humidity 31 %
Pressure 1023 mb
Wind 4 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
  1. /
  2. News
  3. /
  4. Шадар сайд Ө.Энхтүвшин Туркийн...

Шадар сайд Ө.Энхтүвшин Туркийн Шадар сайд Хакан Чавушолутай уулзлаа

Шадар сайд Ө.Энхтүвшин Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилсэн Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаанд БНТУ-ын хэсгийг ахлан ажилласан тус улсын Шадар сайд Хакан Чавушолуг өнөөдөр (2018.03.21) хүлээн авч уулзлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин сүүлийн таван жил хуралдаагүй Засгийн газар хоорондын хамтарсан хороо энэ удаа олон асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрсэнд баяр хүргээд, ирэх сард товлоод буй БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йьлыдыримын Монгол Улсад хийх айлчлалын үеэр хоёр орны харилцааг улам бэхжүүлэх ажил хэрэгч алхмууд хийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

БНТУ-ын Шадар сайд Хакан Чавушолу ярианыхаа эхэнд Монгол, Турк хоёр улс өвөг дээдсийн түүхэн холбоотой талаар дурдав. Тэрбээр “Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарт чухал алхам болж байна. Бид хөдөө аж ахуй, мал аж ахуй, барилга, уул уурхай, аж үйлдвэр, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах боломжтой” хэмээлээ. Түүнчлэн БНТУ-аас олон улсад үйл ажиллагаа явуулдаг ТИКА байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшинд товч танилцуулав.

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Шадар сайдын харьяа Онцгой байдлын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар болон Чөлөөт бүсийг хөгжүүлэх зэрэг чиглэлд БНТУ-ын алба нэгтэй байгууллагуудтай төлөвлөсөн хамтын ажиллагаанд амжилт хүслээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Related Posts