mn
loader-image
ankara
ankara, tr
12, 5 сар 9, 2024
temperature icon 22°C
overcast clouds
Humidity 29 %
Pressure 1007 mb
Wind 2 mph
Wind Gust: 3 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 5 сар 9, 2024
temperature icon 15°C
broken clouds
Humidity 81 %
Pressure 1015 mb
Wind 17 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 5 сар 9, 2024
temperature icon 4°C
scattered clouds
Humidity 81 %
Pressure 1008 mb
Wind 18 mph
Wind Gust: 31 mph
Visibility: 0 km
  1. /
  2. Хөдөө аж ахуйн шинэчилсэн...
  3. /
  4. БНХАУ-аас манай улсын 13...

БНХАУ-аас манай улсын 13 үйлдвэрт гурил экспортлох зөвшөөрөл олгов

Засгийн газраас тариалангийн салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, тариаланчдад үзүүлсэн дэмжлэгийн үр дүнд 2021 онд 605.6 мянган тонн үр тариа, үүнээс 567 мянган тонн улаанбуудай, 181.5 мянган тонн төмс, 118.6 мянган тонн хүнсний ногоо, 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 53.6 мянган тонн тосны ургамал буюу нэгжээс үр тариа 15.1 цн, хүнсний ногоо 117.9 цн, малын тэжээл 28.3 цн-ийг тус тус хураан авчээ.

Энэ нь 1989-1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд 2020 оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 173.4 мянган тонноор, үүнээс улаанбуудай 155.8 мянган тонноор, тэжээлийн ургамал 130.8 мянган тонноор, тосны ургамал 32.3 мянган тонноор, хүнсний ногоо 3.6 мянган тонноор тус тус ахисан үзүүлэлт болсон юм.

Улаан буудайн ургац арвин хурааж байгаа энэ үед БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас Монгол Улсын нэр бүхий 13 үйлдвэрт гурил экспортлох зөвшөөрлийг 2021 оны 12-р сарын 24-ний өдөр олгожээ. Ингэснээр манай улсын газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой хөгжих, экспортын чиглэлтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүхий эдээр хангах бололцоо бүрдэв гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ.

Related Posts