mn
loader-image
ankara
ankara, tr
12, 5 сар 9, 2024
temperature icon 12°C
clear sky
Humidity 60 %
Pressure 1015 mb
Wind 0 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 5 сар 9, 2024
temperature icon 14°C
broken clouds
Humidity 87 %
Pressure 1016 mb
Wind 15 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 5 сар 9, 2024
temperature icon 8°C
light intensity shower rain
Humidity 57 %
Pressure 1012 mb
Wind 0 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km

Элчин сайд Зафер Атеш Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтартай уулзав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзан Монгол, Туркийн тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцлаа.
Элчин сайд Зафер Атеш цар тахлын улмаас зогсоод байсан Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэг 2021 оны дөрөвдүгээр сараас үргэлжлэн хийгдэж байгаад баяртай байгааг хэлж, сүүлийн үед Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс Турк Улсаас бараа бүтээгдэхүүн худалдан авах, бизнес хийх явдал ихээхэн нэмэгдсэнтэй холбогдуулан эрэлтийг хангасан тээврийн үйлчилгээг үзүүлэх нь чухал байгааг тэмдэглэжээ. Энэ хүрээнд Туркиш Эйрлайнсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Улаанбаатараар дамжин Азийн бусад чиглэлүүд рүү ачаа тээврийн нислэг хийх зөвшөөрөл авах хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Төмөр замын чиглэлээр БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгын хүрээнд Дунд коридор буюу Туркээс Гүрж, Азербайжан, Казахстан, Хятад зэрэг улсуудаар дамжсан төмөр замын коридороор Монгол Улстай холбогдох боломж байгааг хэлж хамтран судлахыг санал болгож, хоёр тал ярилцсан санал, сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудын хооронд холбоо тогтоон хамтран ажиллах чиглэл өгч дэмжиж ажиллахаар тогтлоо.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Related Posts