mn
loader-image
ankara
ankara, tr
12, 5 сар 16, 2024
temperature icon 11°C
few clouds
Humidity 56 %
Pressure 1017 mb
Wind 2 mph
Wind Gust: 2 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 5 сар 16, 2024
temperature icon 12°C
clear sky
Humidity 70 %
Pressure 1020 mb
Wind 9 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 5 сар 16, 2024
temperature icon 4°C
clear sky
Humidity 81 %
Pressure 1013 mb
Wind 0 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
  1. /
  2. News
  3. /
  4. УИХ-ын дарга М.Энхболд Турк...

УИХ-ын дарга М.Энхболд Турк улсад албан ёсны айлчлал хийж байна

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тэрбээр айлчлалынхаа үеэр БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахрамантай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд бараалхалаа.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр түүхэн угсаа гарал нэгтэй, найрамдал нөхөрлөлийн онцгой холбоотой хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэхүү айлчлал онцгой ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэгдэж байв.

Түүнчлэн тодорхой шалтгааны улмаас хэсэг хугацаанд удааширсан хамтын ажиллагаа өргөжүүлэх нь хоёр орон, ард түмний эрх ашигт нийцнэ гэдгийг онцолж, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг харилцааг шинэ түвшинд хүргэсэн амжилтаар угтах ёстой гэдгийг санал нэгтэй тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд, Туркийн Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраман нар хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх бичиг баримтад гарын үсэг зурлаа.

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хооронды Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улсын
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Жүлиде Сарыеролу нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрээр Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэд болон Монголд буй Турк иргэд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тэтгэвэр авахдаа тооцуулах, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ авах нөхцөл бүрдэх юм.

УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахрамантай хэлэлцээ хийх үеэрээ Сирийн дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, бүс нутагтаа үзлгэр жишээ болж байгаад нь Туркийн төр, засаг, ард түмэнд талархлал илэрхийлээд, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалаа Монгол Улс цаашид өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга М.Энхболдын БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоантай хийсэн уулзалт бүтэн хагас цаг үргэлжилсэн бөгөөд элэгсэг дотно, нөхөрсөг, илэн далангүй байдалд болсон уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бүхий салбарыг хөндөн ярилцав.

М.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөний сайд Режеп Тайип Эрдоаны урилгаар 2006 онд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд 2003 онд Анкара хотод айлчилж, ноён Режеп Тайип Эрдоан 2005, 2013 онд Ерөнхий сайдын хувиар Монгол Удсад айлчилж байсан, хуучны танил, дотнын нөхөд юм.

УИХ-ын дарга Энхболд олон улсын терроризмын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд Турк зогсож, ачааны хүндийг үүрч байгааг Монгол Улс ойлгон дэмжиж байгааг байдгийг тэмдэглэж, хоёр орны харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулж, нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл, хот төлөвлөлт, барилга, боловсрол, соёл, урлаг, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа нотоллоо.

Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан Туркийн хөрөнгө оруулалтыг сонирхсон салбарт чиглүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, боловсрол, иргэний агаарын тээвэр, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын зэрэг салбарт хамтран ажиллах зарим саналыг тавив.

Тухайлбал, Орхоны хөндийг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах талаарх УИХ-ын дарга М.Энхболдын саналыг дэмжиж байгаагаа хэлэв. Мөн Монголоос мах, махан бүтээгдэхүүн авах боломжийг судалж үзэхээ амлалаа.

УИХ-ын дарга М.Энхболд ноён Р.Т.Эрдоаны тавьсан Монголд үйл ажиллагаа явуулж буй турк сургуулиудын асуудлыг зохистой шийдвэрлэх саналыг дэмжиж байгаагаа тэмдэглэж, холбогдох байгууллагууд хоёр талын эрх ашигт нийцсэн, тохиромжтой шийдлийг олно гэдэгт итгэж байна гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд айлчлалынхаа үеэр БНТУ-ын нийслэл Анкара хотын дарга Мустафа Тунатай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдсан БНТУ-ын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоанд шагналыг нь гардуулав.

Мөн Бүх Найрамдах Турк Улсыг үндэслэгч Ататюркийн бунханд цэцэг өргөж, Хүндэт зочны алтан дэвтэрт гарын үсэг зурснаас гадна тус хотод буй Чингис хааны цэцэрлэгт хүрээлэнд зочилж, Эзэн Богдын дурсгалын хөшөөн цэцэг өргөлөө. Тэрбээр энэхүү хүрээлэнг бий болгох, хөшөө босгох санаачилгыг Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа гаргаж байжээ.

Related Posts