mn
loader-image
ankara
ankara, tr
12, 5 сар 20, 2024
temperature icon 20°C
overcast clouds
Humidity 56 %
Pressure 1008 mb
Wind 2 mph
Wind Gust: 3 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 5 сар 20, 2024
temperature icon 15°C
broken clouds
Humidity 88 %
Pressure 1014 mb
Wind 14 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 5 сар 20, 2024
temperature icon 11°C
light rain
Humidity 54 %
Pressure 1011 mb
Wind 4 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
  1. /
  2. News
  3. /
  4. Монгол, Туркийн харилцааны хөгжилт

Монгол, Туркийн харилцааны хөгжилт

“Монгол, Туркийн харилцааны хөгжилт”-ийг харуулна
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Монгол, Туркийн харилцааны хөгжилт” номыг Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн хэвлүүллээ.

Номд хоёр улсын хооронд болсон өндөр, дээд хэмжээний айлчлалууд, тэдгээрийн үеэр гаргасан гол баримт бичгүүд, эдийн засаг, соёл, боловсрол, хууль сахиулах байгууллагын харилцаа, Монголын болон Туркийн Элчин сайд, Өргөмжит консулууд болон Туркт суугаа манай иргэд, оюутнуудын тухай өгүүлжээ.

Монгол, Турк хэлээр бичигдсэн энэ номд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харуулсан 100 орчим гэрэл зураг оржээ.

МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙН ТУХАЙ НОМ ХЭВЛЭГДЭВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл” номыг саяхан хэвлүүлэв.

Уг номонд Туркийн Сивас, Амасиа хотуудад Монголын Ил хаант улсын төрийн зүтгэлтнүүд болон хатдын зарлиг, хөрөнгөөр 13-14 дүгээр зуунд бариулсан эмнэлэг, шашны сургууль, сүм хийдийн тухай болон монгол, туркийн цэргийн хооронд 1243 онд болсон тулалдааны талаар бичиж, зураг сэлтийг үзүүлжээ.

Related Posts