mn
loader-image
ankara
ankara, tr
12, 5 сар 20, 2024
temperature icon 17°C
broken clouds
Humidity 64 %
Pressure 1011 mb
Wind 2 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 5 сар 20, 2024
temperature icon 15°C
broken clouds
Humidity 82 %
Pressure 1013 mb
Wind 14 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 5 сар 20, 2024
temperature icon 21°C
few clouds
Humidity 24 %
Pressure 1011 mb
Wind 4 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
  1. /
  2. News
  3. /
  4. БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС...

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС БОЛОН МОНГОЛ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ХҮРЭЭНД “ХАГАС ЗУУНЫ ТҮҮХ БА ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн Олон Улсын харилцааны хүрээлэнгээс Монгол Улсын их хурал дахь Монгол-Туркийн Парламентын бүлэг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Туркэд төгсөгчдийн Хамтын Ажиллагааны нийгэмлэг “АТА”-тай хамтран 2019 оны 6 дугаар сарын 7-нд Төрийн ордонд “Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

Элчин сайд М. Ахмет Язал хурлыг нээж үг хэлэв. Тус хуралд УИХ дахь Монгол-Туркийн Парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар оролцож мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

“Монгол-Туркийн харилцаа: хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” сэдвийн дор зохион байгуулагдаж буй тус эрдэм шинжилгээний хурлаар “Гуравдагч хөршийн бодлого ба Монгол Туркийн харилцааны хөгжил”, “Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Монгол, Туркийн түншлэл, хамтын ажиллагаа”, “Туркийн өнөөгийн гадаад бодлогын тэлэлт: ололт, туршлага”, “Монгол-Туркийн харилцааны үндэс, Олон улсын гадаад нөлөө-хүчин зүйл”, “Монгол-Туркийн эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”, “Монгол, Туркийн худалдаа аж үйлдвэрлэлийн танхимийн үйл ажиллагаа, төлөвлөгөө”, “Шинэ Торгоны зам ба Турк -Төв Азийн бүс нутаг дахь хүчний тэнцвэр”, “Монгол дахь Турк судлалын өнөөгийн байдал, хандлага” гэсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв.

Мөн Туркийн Анкара, Истанбул зэрэг хотуудын их сургуулийн багш, эрдэмтэд илтгэл тавив.

Related Posts