mn
loader-image
ankara
ankara, tr
12, 5 сар 20, 2024
temperature icon 20°C
overcast clouds
Humidity 56 %
Pressure 1008 mb
Wind 2 mph
Wind Gust: 3 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 5 сар 20, 2024
temperature icon 15°C
broken clouds
Humidity 88 %
Pressure 1014 mb
Wind 14 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 5 сар 20, 2024
temperature icon 11°C
light rain
Humidity 54 %
Pressure 1011 mb
Wind 4 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
  1. /
  2. News
  3. /
  4. Банкны тухай хуульд нэмэлт,...

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орлоо

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдлаа. Ингэснээр Банкны төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүн, ТУЗ-ийн хараат бус гишүүн болон Гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага нэмэгдсэн байна. Түүнчлэн банк тус бүр тогтворжуулах төлөвлөгөөтэй байх ёстой бөгөөд тус төлөвлөгөөнд банк өөрийн онцлог, эдийн засгийн тухайн нөхцөл байдлаас хамаарч үүсч болох эрсдлийг урьдчилан тооцож, болзошгүй эрсдлийн үед банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгаж, Монголбанкинд ирүүлэхээр болж байна. Ингэснээр банк эрсдэлд орвол татвар төлөгчдийн мөнгөөр бус банкийг дотроос нь аврах бломжийг бүрдүүлж байгаа нь хуулийн өөрчлөлтийн нэг онцлог болж буй аж. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монголбанк нь банкинд активын чанарын үнэлгээ болон эрсдэлийн сорил хийх эрхтэй байх бөгөөд эрсдэл үүссэн, Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл үүссэн, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан зэрэг хүндрэл үүсгэх зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд банкинд сануулга өгөх, хугацаатай үүрэг даалгавар өгөх, банкны дотоод хяналт, үйл ажиллагааг сайжруулах, банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, удирдлагыг түдгэлзүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй байхаар тусгав. Энэ мэт өөрчлөлт туссанаар төв банкны хяналт, шалгалтын хүч нэмэгдэж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлсэн байна. Шинээр батлагдсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Related Posts