1. /
  2. Uncategorized
  3. /
  4. Монгол Улсаас Турк Улсад...

Монгол Улсаас Турк Улсад Зорчих Гадаадын Иргэдэд Үйлчлэх Covid-19-ын Журам (07.27.2021)

Бүх төрлийн хилийн боомтоор (хуурай замын, агаарын, далайн болон төмөр замын) Турк Улс руу нэвтрэх үед,

– Хилээр нэвтрэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө вакцин хийлгэсэн,

– Мөн/ эсвэл PCR шинжилгээний хариу эерэг гарсан өдрөөс хойших 28 дахь хоногоос эхлэн тооцох байдлаар сүүлийн 6 сарын дотор Сovid-19 өвчнөөр өвчлөөд эдгэсэн тухай холбогдох албан ёсны байгууллагаас авсан баримт бичигтэй иргэдээс сөрөг хариу бүхий PCR / антиген (эсрэг биет) илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эдгээр хүмүүст тусгаарлах арга хэмжээ авахгүй болно.

Вакцинжуулалтын гэрчилгээ эсвэл Сovid-19 өвчнөөр өвчлөөд эдгэсэн тухай нотлох баримт бичиггүй бол,

– Хилээр нэвтрэхээс өмнө сүүлийн 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариу,

– Эсвэл хилээр нэвтрэхээс өмнө сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн антиген / эсрэг биет илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг шаардана.

Related Posts