Барилгын салбар

  1. /
  2. Барилгын салбар

Барилгын салбар

 Барилга угсралт, их засварын ажил 2021 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөг болж, 3.1 (97.3%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 87.1 (2.7%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

  Барилга угсралт, их засварын ажил 2021 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 668.9 (17.2%) тэрбум төгрөгөөр буурахад дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 670.9 (17.6%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн.

  Энэ оны эхний 9 сарын байдлаар барилга угсралт, их засварын ажлын 33.8 хувийг орон сууцны бус барилга, 32.8 хувийг орон сууцны барилга, 30.9 хувийг инженерийн барилга, байгууламж, 2.5 хувийг их засварын ажил эзэлж, өмнөх оны мөн үеэс орон сууцны барилгын ажлын эзлэх хувь 2.6 нэгж хувиар өссөн бол орон сууцны бус барилгын эзлэх хувь 1.7 нэгж хувиар, инженерийн барилга, байгууламжийнх
0.5 нэгж хувиар, их засварын ажлынх 0.4 нэгж хувиар тус тус буурсан байна.

Барилгын салбарын шинэчилсэн мэдээ

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, БНХАУ-ЫН ОРОН СУУЦ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн дэд сайн...