mntr
loader-image
ankara
ankara, tr
12, 4 сар 24, 2024
temperature icon 26°C
light rain
Humidity 25 %
Pressure 1008 mb
Wind 18 mph
Wind Gust: 29 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 4 сар 24, 2024
temperature icon 22°C
overcast clouds
Humidity 57 %
Pressure 1005 mb
Wind 6 mph
Wind Gust: 8 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 4 сар 24, 2024
temperature icon 0°C
overcast clouds
Humidity 67 %
Pressure 1009 mb
Wind 4 mph
Wind Gust: 4 mph
Visibility: 0 km

Соёл урлаг, аялал жуулчлал

  1. /
  2. Соёл урлаг, аялал жуулчлал

Соёл урлаг, аялал жуулчлал

Монгол оронд сүүлийн жилүүдэд аялал жуулчлал нь 10,3-11,7 дахин өссөн нь эдийн засгийн бодит салбаруудаас хамгийн хурдан хөгжиж буй салбар юм. Хүн төрөлхтний соёл иргэншлийн нэг хэсэг болох нүүдлийн соёлын анх үүссэн болон үлдсэн сүүлчийн голомт болохынхоо хувьд Монгол орон бүхэлдээ аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн үнэ цэнэтэй нөөц газар юм.
Ийнхүү Монголын байгалийн болон хүн төрлөхтний өвөрмөц соёлын өвийг хадгалж үлдсэн голомт орны хувьд нийгэм соёлын нөхцөл нь аялал жуулчлалыг үйлдвэрлэл болгон хөгжүүлэх боломжтой юм.

Өнөөдөр /2000/ манай улсын 16 аймгийн нутаг дэвсгэр дээр 5300 ор бүхий 118 жуулчны бааз бүртгэгдээд байна. Улаанбаатар хотын хэмжээнд 4000 орчим ор бүхий том, жижиг 116 зочид буудалд 2000 гаруй ажиллагсад, 18 аймгаас авсан мэдээгээр 1000 орчим ортой том, жижиг 81 зочид буудал ажиллаж байна гэсэн тооцоо гарч байна. Энэ хүчин чадлаар 2000 онд 127374 жуулчин хүлээн авч 102,9 сая ам.долларын /салбарын тооцоогоор/ орлого оруулсан буюу энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10,2%-ийг эзэлж байгаа юм.

Монгол улсын Их хурлаас баталсан Монгол орны үндэсний хөгжлийн болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг төрийн урт хугацааны бодлогын баримт бичигт аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгосны дагуу Монгол орныг дэлхийн аялал жуулчлалын анхаарал татахуйц бүс болгож, үүнийг хэрэгжүүлэх зорилгоор тус оронд аялал жуулчлалыг хөгжүүлэх 2015 он хүртэлх мастер төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж байна.

Мастер төлөвлөгөөний дагуу аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэхэд Хангайн бүсэд Хархорин-Орхоны, Төвийн бүсэд говийн хэсэг чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд эдгээр бүсүүдэд аялал жуулчлалын томоохон байгууламжуудыг байгуулахаар төлөвлөж Засгийн газар дэд бүтцийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна.

Түүнчлэн аялал жуулчлалын бааз, салбаруудыг эрчим хүчний төвлөрсөн системд холбох, харилцаа холбооны найдвартай үйлчилгээгээр хангах, жуулчны тав тухтай байдлыг бүрэн хангаж чадахуйц иж бүрэн үйлчилгээг бий болгоход чиглүүлж, энэ чиглэлээр хандивлагч орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарт хандан тодорхой саналуудыг боловсруулан тавьж байна.

Монгол улсын Засгийн газраас аялал жуулчлал эрхлэгч аж ахуйн нэгжийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор энэ салбар дахь аж ахуйн нэгжүүдийг Нэмүү өртгийн албан татвараас чөлөөлсөн нь аялал жуулчлалын хөгжилд чухал түлхэц болсон. Аялал жуулчлалын газраас хөтөч тайлбарлагч нарыг сургалтанд хамруулан зэрэглэл тогтоох болон зочид буудал, жуулчны баазуудын аттестатчлал зэрэг үйлчилгээний түвшинг дээшлүүлж, олон улсын зэрэгт хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Үүнээс гадна хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад улсуудтай хийх хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол улсын дэлхий дахинаа сурталчилж, ирж буй жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар гадаадад зохиогддог аялал жуулчлалын олон улсын томоохон үзэсгэлэн яармагуудад тогтмол оролцож, Япон, Өмнөд Солонгос улсуудад “Discover Mongolia”, “Mongolian Tourism Day” арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулж, Өмнөд Солонгос, Япон улсад Аялал жуулчлалын газрын “Өргөмжит төлөөлөгчийн газар”-ыг нээн ажиллуулж байна.

Аялал жуулчлалын салбарын гадаад сурталчилгаанд анхаарч 2003 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх ажил явагдаж байна. 2003 оныг “Монголд зочлох жил” болгосноор Монголд ирэх гадаадын зорчигчдын тоо урьдчилсан судалгаагаар 250000 гаруй хүн нэвтрэхээс 230000-аад нь жуулчлах зорилгоор ирэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн 2001 оныхоос 38,6%-иар нэмэгдэх юм.

Аялал жуулчлалын салбарын орлогын өсөлт, эдийн засгийн үр ашгийн урьдчилсан тооцоог үзвэл 2003 онд аялал жуулчлалын салбарын орлого 131,2 сая ам. доллар /салбарын тооцоогоор/ болж, ДНБ-ний 10,6 хувийн эзлэх бөгөөд одоогийнхоос даруй 26 сая ам.долларын орлогыг нэмж олох тооцоотой ажиллаж байна.

Үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, автомашин болон морин уралдаан зохиох, усаар аялах, рашаанд орох, ууланд авирах, уулын цанаар гулгах гэх мэт адал явдалт аялал, тэдгээрийг дагасан жилийн турш байнгын ажиллагаатай аялал жуулчлалын бааз, үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох хэрэгтэй байна. Экотуризмд зориулсан чанартай үйлчилгээ үзүүлэх буудал, жуулчны бааз, хоолны газрын болон тээврийн найдвартай сүлжэээг бий болгосноор Монголд ирэх гадаадын жуулчдын тоог олон дахин нэмэх боломж байна.

Хүн төрөлхтний түүх, соёл иргэншлийн сүүлчийн 2 мянган жилийн хамгийн томоохон төлөөлөгч Чингис хааны тухай танин мэдэхүйн, боловсролын хүрээнд хийх арвин их ажил хүлээж байна. Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын болон төмөр замын тээвэр, мэдээлэл холбооны технологийн үйлчилгээ, чадавхи, маркетингийн бодлого онцгой үүрэгтэй учир эдгээр салбарын өрсөлдөх чадвараас аялал жуулчлалын хөгжил голлон хамаарна.

Энэ бүхнээс үндэслэн аялал жуулчлалын салбарын нийгэм, экологийн баримжаатай эдийн засгийн бие даасан, тэргүүлэх салбарын хэмжээнд хүргэж хөгжүүлэх, Монгол улсаа дэлхийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвартай бүс нутаг болгон хөгжүүлэх хэтийн зорилгод хүрэхийн тулд мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг дэс дараатай хөгжүүлэхэд бүхий л үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах хэрэгтэй байна. Аялал жуулчлалын салбар нь улс орны эдийн засгийн чадавхийг сайжруулан, байгаль орчинд халгүй утаагүй үйлдвэрлэлийг бий болгоод зогсохгүй тухайн орны ард иргэдийн соёл, боловсролыг дээшлүүлэхэд нөлөөлдгөөрөө чухал ач холбогдолтой юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БАЙГАА БОДЛОГО
Аялал жуулчлалын салбарт хийгдсэн томоохон ажлууд 1990-ээд оноос аялал жуулчлалын салбар хувьчлагдаж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр түргэн хурдацтай хөгжиж байна. 1995 онд Засгийн газраас Аялал жуулчлалыг 1995-2005 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг тогтоож, 2000 онд УИХ-аас Аялал жуулчлалын хуулийг батлан гаргасан нь салбарын эрх зүйн болон бодлогын орчинг бүрдүүлэхэд томоохон алхам болсон юм.

1998-1999 онуудад Европын холбооны Тасис хөтөлбөр, Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр Мастер төлөвлөгөөг боловсруулсан нь аялал жуулчлалын салбарыг дэлхийн аялал жуулчлалын хөгжилтэй уялдуулан хөгжүүлэхэд чиглэгдсэн чухал ажил болсон. Монгол орныг олон улсын аялал жуулчлалын сонирхол татсан бүс нутаг болгох салбарын үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд идэвхтэй ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн чухал салбаруудын нэг болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажилласны дүнд салбарын орлого 210 сая ам.долларт хүрч ДНБ-ний 10 орчим хувийг бүрдүүлдэг боллоо. Аялал жуулчлалын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж арав гаруй улс оронтой хамтран ажиллах Засгийн газар, яамд хоорондын хэлэлцээр байгуулснаас гадна 2005 онд байгуулагдсан аялал жуулчлалын мэдээллийн төвийн салбарыг Япон, БНХАУ-д нээгээд байна.

Монгол улс Д‎элхийн аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаанд гишүүн орны хувьд идэвхтэй оролцож байна. Монгол орныг гадаадад сурталчлах, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор аялал жуулчлалын чиглэлээр Англи улсын WTM, ХБНГУ-ын ITB, ОХУ-ын MITT, БНСУ-ын KOTFA, БНХАУ-ын BITF, Японы JATA болон бусад орнуудад зохион байгуулагдаж буй томоохон үзэсгэлэн яармагт тогтмол оролцдог боллоо.

Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудын туршлагыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2003 оныг Монголд зочлох жил, 2004 оныг Монголыг нээх жил болгон зарлаж Монгол орныг гадаадад өргөн хэмжээгээр сурталчлах, аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах, Монгол орны түүх, дурсгалын зүйлсийг хамгаалах чиглэлээр бодитой ажлуудыг зохион байгуулсан.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг НҮБ-аас дэлхий нийтээр ёслон тэмдэглэх уриалга гаргасан нь аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдийн хувьд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх томоохон боломж гарч буй хэрэг юм. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах, хүндрэл, хүнд суртлыг багасгах талаар бодитой ажлууд зохион байгуулж байна. Аялал жуулчлалын салбарын статистик Сүүлийн жилүүдэд монголыг зорих жуулчдын тоо тогтмол өсч, 2005 онд 338715 жуулчин ирсэн нь 2004 оноос 12,7 хувиар өссөн үзүүлэлт байв.

2006 оны эхний 7 сард 195.000 жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 600 гаруй тур оператор компани, 320 зочид буудал, 200 орчим жуулчны бааз, 182 үндэсний аяллын зэрэглэлтэй хөтөч-тайлбарлагч ажиллаж төрийн болон хувийн хэвшлийн 40 орчим их, дээд сургуулиуд салбарын мэргэжилтэн бэлтгэж байна.

Аялал жуулчлалын эрхзүйн орчин Хувийн хэвшилд тулгуурласан аялал жуулчлалын салбар манай улсад хөгжсөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа тогтвортой явагдах эрх зүйн орчин бүрдээд байна. 2000 онд Аялал жуулчлалын тухай хууль батлагдсанаас хойш хуульд нийцүүлэн аялал жуулчлалын байгууллага, жуулчны бааз, зочид буудал, хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох зэрэг 10 гаруй дүрэм журам, стандартуудыг боловсруулж мөрдүүллээ.

Аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчинг баталгаажуулсан Аялал жуулчлалын тухай хуулиар Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээг эрхлэхтэй холбогдсон төр, хувийн хэвшлийн хооронд үүсэх харилцааг зохицуулсан. Тухайлбал хуулинд тур оператор, дээд зэрэглэлийн зочид буудал, хөтөч-тайлбарлагчид ангилал зэрэглэлээ тогтоолгохоор тусгагдсан ба төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг Аялал жуулчлалын бодлого зохицуулах үндэсний зөвлөл хариуцаж ажиллахаар заасан.

Аялал жуулчлалын салбар дахь хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2002 оноос хойш аялал жуулчлал эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, манай улсын элчин сайдын яам, консулын газар, өргөмжит төлөөлөгчгүй орноос ирж байгаа жуулчдад олон улсын хилийн боомтууд дээр виз олгодог болсон явдал нь энэ салбар эрчимтэй хөгжих үндсэн нөхцөл болж байна.

Сүүлийн жилүүдэд Монголд ирж байгаа гадаадын жуулчдын тоо, тэдэнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, тур операторуудын тооны өсөлт нь энэ салбарын эрх зүйн таатай орчин бүрдсэнийг гэрчлэх гол үзүүлэлт юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлого Улс түмний хамтын ажиллагааг бэхжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байрыг ихээр бий болгодог, байгаль орчинд хор хөнөөл багатай хязгааргүй нөөцтэй “Утаагүй үйлдвэрлэл” болохын хувьд аялал жуулчлалыг Монгол улсын эдийн засгийн нэг гол салбар болгон хөгжүүлэх шаардлагатай байгааг үе үеийн Засгийн газрууд тодорхойлж, хөгжүүлэх талаар олон чухал алхмуудыг хийсэн.

Аялал жуулчлал нь улс төр, эдийн засгийн хямрал, дайн дажин, ядуурал, байгалийн гамшиг, халдварт өвчин, олон улсын терроризм зэрэг урьдчилан таамаглах боломжгүй хүчин зүйлсээс шууд хамааралтай ихээхэн эмзэг салбар болохыг өнгөрсөн хугацаанд дэлхий дахинд болж буй үйл явдлууд харуулж, түүнийг хохирол багатайгаар гэтлэн давж, урьдчилан сэргийлэхэд улс орнууд онцгой анхаарч, бодлогоо төлөвлөх шаардлагатай болж байна.

Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар манай улс жилдээ 450-500 мянган жуулчин хүлээн авах хүчин чадалтай. Дэлхийн жуулчлалын урсгал Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэж байгаад дүгнэлт хийж бэлтгэлийг одооноос тодорхой бодлогын хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна. Монгол орны онгон байгаль нь экотуризмын гол нөөц учраас экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр жуулчдыг хүлээн авах, улмаар байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь төрөөс аялал жуулчлалын талаар баримталж байгаа гол бодлого юм.

Өнөөдөр манай орон жуулчдын хөлд төдийлөн дарагдаагүй ч аялал жуулчлалын гол бүс нутаг болох Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын байгалын цогцолбор газар нутгийн экологийн байдалд шүүмжлэлтэй хандах шаардлага гарч эхэллээ. Цаашид аялал жуулчлалын салбарын төрийн бодлогыг хэрэгжүүлэх, сургалт, мэдээлэл, сурталчилгаа, судалгааны ажлыг хариуцах чиг үүрэг бүхий бие даасан бүтэц байгуулах шаардлага ч бий болж байна.

Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн хандлага, бодлоготой уялдуулан монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар дараах бодлого, чиглэлүүдийг тодорхойлон ажиллаж байна. Үүнд:
– Монголын аялал жуулчлалын Мастер төлөвлөгөөг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсронгуй болгох, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх
– Жуулчдын аюулгүй байдлыг хангах цогц бодлого хэрэгжүүлэх
– Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг улирлын эрхшээлээс гаргах ялангуяа өвлийн аяллыг хөгжүүлэх, хөрш орны жуулчдын сонирхолд нийцсэн шинэ бүтээгдэхүүн, аяллын маршрут бий болгох
– Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг татах замаар жуулчин хүлээн авах хүчин чадлаа нэмэгдүүлэх
– Байгаль орчинд ээлтэй, ажлын байр шинээр бий болгох, орон нутгийн ард иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх
– Монгол орны аялал жуулчлалын сурталчилгааг тодорхой зах зээлд чиглүүлж далайцтай, тогтмол явуулах
– Салбарын үйлчилгээний чанар, соёлын түвшинг сайжруулах зорилгоор хүний нөөцийн хөгжлийн асуудлыг онцгой анхаарч их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдийг гадаад орнуудын түвшинд хүргэх
– Монгол оронд түүх, соёл, экотуризм хөгжих давуу тал, онцлогийг харгалзан хөдөө, орон нутагт аялал жуулчлалаас ордог орлогын зохих хувийг хувиарлах замаар иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

Аялал жуулчлалын салбарын статистик Сүүлийн жилүүдэд монголыг зорих жуулчдын тоо тогтмол өсч, 2005 онд 338715 жуулчин ирсэн нь 2004 оноос 12,7 хувиар өссөн үзүүлэлт байв. 2006 оны эхний 7 сард 195.000 жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 600 гаруй тур оператор компани, 320 зочид буудал, 200 орчим жуулчны бааз, 182 үндэсний аяллын зэрэглэлтэй хөтөч-тайлбарлагч ажиллаж төрийн болон хувийн хэвшлийн 40 орчим их, дээд сургуулиуд салбарын мэргэжилтэн бэлтгэж байна.

ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Анх 1954 онд Монгол улсад аялал жуулчлалын салбар тулгын чулуугаа тавьсанаас хойш тус салбар түүхийн хэд хэдэн үеийг туулж иржээ. Өнгөрсөн зууны 90-ээд оныг хүртэл аялал жуулчлалын 80-90 хувь нь социалист системийн орнуудын хоорондын хүн солилцооны хэлбэртэй байсан бөгөөд жуулчдын цөөн хувь нь капиталист гэгдэж байсан барууны орнуудаас ирж байлаа.

Тэр үед жуулчдын захиалга жирийн шуудангаар дамжин, хэдэн долоо хоног явж ирэх нь ердийн үзэгдэл. Өнөөдрийн интернэт, цахим шуудан бүү хэл факс гэдэг ойлголт бүр 90-ээд оныг гараад байхад манайд байгаагүй. Монголын ганцхан байгууллага л гадаадын жуулчдыг хүлээж авдаг байсан болохоор өрсөлдөөн, зар сурталчилгаа, зах зээл гэсэн ойлголт байгаагүй. Ирсэн жуулчид нь Улаанбаатар, Тэрэлж, Өмнөговь, Хөвсгөл, Хужирт гэсэн үндсэндээ тавхан маршрутаар аялдаг байв.

Ганц Монгол ч бус тэр үеийн социалист системийн бүх орнууд л ийм маягийн аялал жуулчлалыг хөгжүүлж байлаа. Харин 90-ээд он гарснаар хүссэн хэн боловч дуртай аж ахуй, үйлчилгээгээ эрхлэн, өрсөлдөөний явцад чадвартай нь ялгаран үлдэх зах зээлийн чөлөөт эдийн засгийн харилцааны хууль үйлчилж эхлэв. Түүнээс хойш, 2002 онд аялал жуулчлал эрхлэх лиценз буюу тусгай зөвшөөрлийг гадаад, дотоодын шахалтан дор устгаснаар салбарын эрх чөлөө оргилдоо хүрсэн гэхэд болно.

Үүний үр дүнд өнөөдөр гадаадын жуулчид хүлээж авч үйлчлэх өндөр хариуцлага, мэргэшил, туршлага, мэдлэг шаардсан энэ ажлыг бүртгэлтэй, бүртгэлгүй, тоолбол 1000 хол давсан тооны аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгж, мөн хуулийн этгээд бус гадаадын голцуу хувь хүмүүс хэдэн арваараа эрхэлж буй. Энэ хавтгайрал “зуун ямаанд жаран ухна” гэдэг үгний бодит биелэл боллоо гэхэд болохоор байна.

Монголын аялал жуулчлалын салбарын бараг хууль, эрх зүйгүй орчин, хавтгайрал дунд хутгалдан хялбархан олз олж яваа гадаадынхны эгнээ ч цэцэглэн өргөжиж байна. Монгол улс 2005 онд 338.000 жуулчин хүлээж авсан. 2006 онд 400.000-д дөхөж очно гэсэн прогноз бий. Сүүлийн жилүүдэд тогтмол 10-аас дээш хувийн өсөлтэй яваа ч харамсалтай нь, бусад оронтой харьцуулахад жуулчдын тоо дэндүү өчүүхэн.

Гэтэл манай хөрш Казахстан улсад л гэхэд бараг өдөр бүр Баруун Европын British Airways, KLM, Lufthansa зэрэг дэлхийн томоохон авиа компаниудын онгоц бууж, жилд 3 сая гаруй жуулчныг 300 аялал жуулчлалын компани хүлээн авч байна. Бас хуучин соц.системийн Чех улсад жилдээ 6 сая гаруй жуулчдыг 800 орчим аялал жуулчлалын компани хүлээж авч үйлчилж байна гээд боддоо. Казахстан улстай л харьцуулахад тэднийх манайхаас 10 дахий олон жуулчдыг манайхаас 3 дахин бага тооны жуулчны компаниуд хүлээж авч үйлчилж байна.

Хөндлөнгийн хүн гаднаас нь хараад Монгол үнэхээр ийм олон аялал жуулчлалын компаниудтай болохоор аялал жуулчлал нь маш их хөгжиж байж таараа гэж боддог байх. Гэтэл бодит байдал тийм биш байна шүү гэдгийг дээр дурьдсан харьцуулалтууд харуулж байгаа биз. 338.000 жуулчин гэдэг бол бусад орнуудтай, тухайлбал манай хөрш Казахстантай харьцуулахад л үнэн хэрэгтээ дэндүү өчүүхэн тоо л доо. Ийм тооны жуулчид авчихаад аялал жуулчлал хөгжиж байна гэж ярихад ч хэцүү.

Үнэндээ Монгол нөөц бололцоогоо гаргаж ирж, ашиглаж чадахгүй байна. Ядаж 1 сая жуулчин хүлээн авч, орлогыг 600 сая ам.долларт хүргэчихээд Монголд аялал жуулчлал хөгжиж байна гэж яримаар юм. Үүний төлөө л явах хэрэгтэй. Гэхдээ бас эх захгүй олон сая жуулчныг татах нь Монгол орны хувьд гол зорилт байж болохгүй. Монгол бол Баруун Европын дунд орших, 40, 50-хан ам.доллараар ганц цаг нисээд л оччих, гял цал болсон зочид буудлуудтай, зөөлөн уур амьсгалтай газрын дундад тэнгисийн эргийн наран шарлагын газруудаар дүүрсэн Итали биш, Турк ч биш. Номхон далайн диваажин Хавай ч биш. Тэгээд ч хүссэнээр олон саяараа жуулчид ирэх бололцоо бас байхгүй.

Тийм болохоор онгон байгаль, нүүдэлчдийн соёл иргэншилдээ түшиглэсэн үнэтэй аялалууд, бүх талаараа чанартай үйлчилгээ бүхий аялал жуулчлалын салбар л алсын ирээдүй юм. Харин, өнөөдрийн хувьд, цөөн буюу 400 хүрэхгүй мянган жуулчнаа хаана, яаж багтаах вэ гэдэг нэг том асуудал болоод байна. Сүүлийн хоёр жилд хувийн жижиг буудлууд ашиглалтад орж байна л даа. Гэхдээ 7,8 дугаар сард, энэ жилээс бүр 9 дүгээр cap хүртэл жуулчдын хэрэгцээ шаардлагыг хангасан томоохон зочид буудлуудад нь өрөө хүрэлцэхээ больсон. Баяр, наадмын үеийн буудлуудын өрөө бүр 1-2 жилийн өмнөөс захиалгаа авдаг болжээ.

Манайд 70-аад оны үеийн хэлбэр, төрх, шийдэлтэй, цөөн хэдэн газар хэт төвлөрсөн нэг ижил жуулчны баазууд олон байна. Түүнээс гадна гадаадын жуулчдын хувьд 6,7,8,9 дүгээр сард Монгол руу нисэх билет олддоггүй. Олон улсын нислэгүүд хүрэлцээ муутай, жуулчдыг ирсэн хойно ч бас л дотоодын нислэгийн тийз нь олддоггүй. 1986 оноос хойш 20 жилийн турш 7 хоногт ганцхан удаа тогтмол явж байгаа УБ-Бээжингийн зорчигч тээврийн галт тэргэнд билет авах гэж бараг дайн болдог болсоор удаж байна. Бороо орвол онгоц буух аргагүй болдог байгалийн хөрсөөрөө зурвастай онгоцны буудлууд бас байгааг дурдахгүй өнгөрч боломгүй.

Иймд аялал жуулчлалын маркетинг, сурталчилгааг улам өргөжүүлэх, аялал жуулчлалын хэт төвлөрлийг сааруулж, Монгол улсын нутаг дэвсгэр дээр ашиглагдахгүй байгаа асар их нөөц бололцоог гаргаж ирж эргэлтэнд оруулах үүднээс аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх гээд шил шилээ дарсан тулгамдсан асуудлууд энэ салбарт асар их байна. Дэлхий нийтээр өнөөдөр аялал жуулчлалыг байгаль орчинд хор нөлөөгүй “Утаагүй үйлдвэрлэл”, улс орны эдийн засгийн хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулдаг салбар хэмээн тэргүүн зэргийн ач холбогдол өгдөг болжээ.

Ер нь ийм чухал салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, аялал жуулчлалын томоохон төслүүдийг хэрэгжүүлж, дэд бүтцээ хөгжүүлэх, жуулчдыг өөрийнхөө улсад анх хөл тавихад нь хил, гаалийн ажилтнуудаасаа эхлэн соёлтой харилцаагаар сэтгэлийг нь татахаас эхлээд, гадаад улс орнуудад өөрийгөө сурталчилж улам олон жуулчин авахын тулд жилээс жилд ихээхэн анхаарах шаардлагатай байна.

Улс гүрнүүдийн амьдралын төвшин өдрөөс өдөрт дээшилж, тээврийн үнэ хямдарч, тав тух нь ихээхэн дээшилж, онцгой мэдрэмж авах сонирхолтой жуулчдын тоо өслөө. Нөгөө талаас, Монгол улс дэлхий дээр жуулчдын хөлд бараг дарагдаагүй үлдсэн цөөвтөр орнуудын нэг. Монгол улс газар зүйн байрлалын хувьд хол, аялал жуулчлалын тааламжтай улирал нь богино гэх мэт ойлголт манай улсад ирэх жуулчдын тоонд саад болохоо больж, сэтгэл зүйн л хүчин зүйл болсон.

Сүүлийн жилүүдэд зарим нэгэн орныг эс тооцвол, аялал жуулчлалын голлох зах зээлийн орнуудаас олноороо аялагч жуулчдын насны төвшин өндөрсөж, мөн нийтээрээ худалдан авах чадвар нь сайжирч байгаагаас дунд зэргийн аялалаар явагч дундач орлоготой жуулчдын эгнээ багассанаар илүү тав тухтай аялал, үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, энэ хандлага нь Монгол улс шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн бүхий тохилог зочид буудлуудыг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй боллоо. Иймд нэг маягийн, 70, 80-аад оны үеийн жуулчны баазуудын хоцрогдсон хэлбэрээс татгалзах нь чухал. Үүний оронд Монгол үндэсний уламжлалт хэв маяг болон орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хослуулсан, жилийн дөрвөн улиралд ажиллах жуулчны цогцолбор баазууд болгох шаардлагыг гарган тавьж байна.

Мэдээж цаг үеийн энэ шаардлага хувийн хэвшил болон төр, засаг хамтран ажиллахгүйгээр шийдчих жирийн асуудал биш. Гэхдээ мөнгө байхгүй гээд хойш суух бүр ч боломжгүй болж байна. Шинээр сэдэж, дэлхий нийтийн хандлагыг цаг тухайд нь мэдэрч, хөрөнгө оруулалтын зоримог алхмууд хийж чадсан нь хожих тийм цаг үе ирээд байна шүү дээ.

Соёл урлагын салбарын шинэчилсэн мэдээ

З.Сумъяабазар Туркээс Монголын зургаа дахь медалийг хүртлээ

Чөлөөт бөхийн чансаа олгох оны эхний чухал тэмцээн Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит...

“УВЕРТЮРА” ХАМТЛАГ ТУРК УЛСАД ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Монгол поп опера “Увертюра” хамтлаг энэ сарын 25-нд Турк Улсад “Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ”...