mntr
loader-image
ankara
ankara, tr
12, 4 сар 20, 2024
temperature icon 19°C
overcast clouds
Humidity 42 %
Pressure 998 mb
Wind 12 mph
Wind Gust: 17 mph
Visibility: 0 km
loader-image
Stanbul
İstanbul, TR
12, 4 сар 20, 2024
temperature icon 13°C
broken clouds
Humidity 89 %
Pressure 1000 mb
Wind 9 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km
loader-image
ub
Ulan Bator, MN
12, 4 сар 20, 2024
temperature icon 15°C
scattered clouds
Humidity 29 %
Pressure 1000 mb
Wind 11 mph
Wind Gust: 0 mph
Visibility: 0 km

Арьс шир

  1. /
  2. Арьс шир

Арьс шир

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын ерөнхий танилцуулга

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын эрхэм зорилго  

Байнгын нөхөн сэргээгддэг түүхий эдийг түүний бүтэц, онцлогт тохирсон, шинжлэх ухааны ололтод тулгуурласан, экологид халгүй, үр ашигтай технологиор иж бүрэн боловсруулж, бүтээгдэхүүний чанарыг олон улсын зах зээлийн шаардлагад нийцүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар улс орны хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм.

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал /2015 оны жилийн эцсийн байдлаар/

Арьс ширний үйлдвэрлэлийн салбар нь хөнгөн үйлдвэрийн томоохон салбарын нэг. Уг салбар 1980-90 оны түвшинд тухайн үед жилд бэлтгэж байсан 5-6 сая арьс ширийг 100% бүрэн боловсруулж, жилд 3,5 сая хос гутал, 600 мянган ширхэг савхин хувцас, 200 мянган нэхий дээл, эдлэл үйлдвэрлэж байсан уламжлалтай салбар юм. Энэ үед арьс ширний салбарын экспорт хөнгөн үйлдвэрийн салбарын нийт экспортын 10 хувийг эзэлдэг байсан. Арьс ширний салбар нь жинхэнэ утгаараа үйлдвэр технологийн паркийн хэлбэрээр ажиллаж, 6 сая ширхэг арьс ширийг технологийн бүрэн мөчлөгөөр боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хаягдлыг 100 хувь дахин боловсруулж байлаа.

Өнөөгийн байдлаар арьс шир боловсруулах 34 үйлдвэрүүд  Улаанбаатар хотын ХУД-ийн 2-р хороо, БГД-ийн дүүрэг, Дархан хот гэсэн 3 газар байршилд байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 100 гаруй ЖДҮ-үүд нийслэл, аймаг орон нутагт ажиллаж байна.

Арьс ширний үйлдвэрлэлийн салбар нь арьс шир боловсруулах, арьс шир савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоёр дэд салбарыг хамардаг. Салбарын хэмжээнд 7900-аад хүн ажиллаж байгаагаас түүхий эд бэлтгэлийн шатанд 5250 хүн, арьс шир боловсруулах үйлдвэрт 1557 хүн, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 1370 хүн ажиллаж байна.

Энэ салбар 2000 он гэхэд бүрэн уналтад орсон байсан. Сүүлийн жилүүдэд Арьс ширний үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх талаар төсөл боловсруулж, төр засгийн дэмжлэг авч,  хэрэгжүүлсний үр дүнд нааштай үр дүн гарч байна. Энэ талаар УИХ-ын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол,  Засгийн газрын 2013 оны Журам батлах тухай ЗГ-ын  48 дүгээр тогтоол, ЗГ-ын  394 дүгээр тогтоол, ЗГ-ын 2014 оны 198, 217 дугаар тогтоолууд зэрэг шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна.Үүний дүнд 2016 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар  57 төсөлд 86 тэрбум ₮ зээл олгож, 2013 онд урамшуулалд 21 аймгийн 50000 малчин, мал бүхий этгээдэд 3,2 тэрбум төгрөг, 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд 21 аймгийн 54535 малчин мал бүхий этгээдэд 7,9 тэрбум төгрөг, 2016 онд 45000 малчинд 9,2 тэрбум төгрөгийг тус тус олгоод байна.

Нийт  үйлдвэрлэлт 2015 оны жилийн эцсийн байдлаар 43020,1 сая хүрч өмнөх онтой харьцуулбал 105% ,  өмнөх оны мөн үетэй харьцуулбал 40 хувиар өссөн байна. Дэлхийн нилээд оронд 2008 онд санхүүгийн хямрал болох үед мөн түүхий эдийн үнэ унаж байсан. Дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал 2014 оноос дахин эхэлж, Монгол улсад нөлөөлж бүх төрлийн түүхий эд(түүхий арьс шир, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, ган г.м)-ийн үнэ ихээр буурсан үзэгдэл давтагдлаа. Энэ үйл явдлаас болж гадаад болон дотоод зах зээл дээр борлуулалт муудсан.

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гишүүн савхин хувцасны 13, цүнх, түрийвч, жижиг эдлэлийн 19, гутлын 32, савхин бээлийний 11, нэхий хувцасны 2 үйлдвэр нийт 76 үйлдвэр, гишүүн бус 120 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын судалгааны нэгтгэл /Эх сурвалж: ТЭЗУС боловсруулсан судлаачдын тооцоолсноор, 2015 он/

  Үйлдвэрүүдийн тоо Нийт ажилчид, хүн Жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, ширхэг Жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний үнийн дүн, мян.төг
Нийт 76 1370 893763 59,070,860.0
Савхин хувцас 13 192 47726 12,888,180.0
Цүнх, түрийвч, жижиг эдлэл 18 214 189250 7,063,073.0
Гутал 32 509 251191 22,689,611.0
Савхин бээлий 11 93 367602 3,692,986.0
Нэхий дээл 2 362 37994 12,737,010.0

Ялангуяа манай салбарын экспортын гол зах зээл болох БНХАУ-д хонины боловсруулаагүй арьс 1-3 юанийн үнэд хүртлээ уналаа. Хонины хагас боловсруулсан арьс 2013 онд дунджаар 60 юанаар экспортлож байсан бол 2015 оны байдлаар 15 юань болж 4 дахин, ямааны хагас боловсруулсан арьс 35 юанаар экспортлож байсан бол 15 юань болж 2,3 дахин унасан нь манай  салбарын экспортын орлогод шууд нөлөөлсөн. Үхэр, адууны хагас боловсруулсан нэг ширхэг арьсыг 280-320 юанаар экспортлож байсан бол 250-280 юань болж 12 хувиар буурсан.

Жилд 500 мянган үхрийн шир, 300 мянган ширхэг адууны шир бэлтгэдэг бөгөөд үүнээс дотооддоо 500 мян-600 мян ширхэг бодын ширийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд борлуулахаас гадна ОХУ,  Япон, Тайвань, Казакстан улсад экспортолж байна. Мөн жилд хонь, ямааны арьс нийтдээ 9 орчим сая арьс бэлтгэж байгаагаас 2,5 сая арьсаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд борлуулдагаас гадна, хагас боловсруулж экспортод гаргаж байна.

Өнөөгийн байдлаар үйлдвэрүүд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөрш орны төдийгүй европын зах зээлд гаргахаар эрмэлзэл дүүрэн ажиллаж байна.
Тухайлбал: Дархан Нэхий ХК, Монгол шевро ХК, Мон-Ирээдүй ХХК, Их эргэлт ХХК зэрэг компаниуд боловсруулах үйлдвэртээ европын тэргүүний технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр Голландын Шталл, Испанийн Хроможена фирмүүдийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, Дархан Нэхий ХК , Бест шүүз ХХК-ийн мэргэжилтнүүд Голландын Шталл фирмийн технологиор боловсруулсан арьс ширээр үйлдвэрлэсэн хувцасыг европын зах зээлд танилцуулж, байна.

Салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам:

1.Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэж, шинэ суурьшлын бүсэд шинээр АШҮП байгуулах

  • Дэд бүтцийг байгуулах, хөрөнгийг   шийдвэрлүүлэх (УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолын 2,5 заалтад заасны дагуу арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх ажлыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх  )
  • Энэ цогцолборын үйл ажиллагаа эхэлж, хүчин чадлаараа ажилласнаар дотооддоо бэлтгэж байгаа арьс ширийг 100 хувь бүрэн боловсруулж, савхин гутал, эдлэлийн үйлдвэрийг түүхий эдээр хангахаас гадна 450 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлох   боломжтой болно.

2.Түүхий эд бэлтгэлийн системийг боловсронгуй болгох

  • Малыг эрүүлжүүлэх, малаас гарах түүхий эдийн чанарыг дээшлүүлэх
  • Малчдад урамшуулал олгох (УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолын дагуу үндэсний үйлдвэрт арьс ширээ тушаасан малчин, мал бүхий этгээдэд 2015 оны сүүлийн хагас жилд олгох урамшууллыг яаралтай олгож, түүхий эдийн бэлтгэлийн үйл явцыг эрчимжүүлж, малчдыг орлогожуулах төрийн бодлогын хэрэгжүүлэх шаардлагатай байна.)
  • Арьс ширэн түүхий эдийн тордолт хийх цэгийг сумдад байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх (Монгол шевро ХК Архангай аймагт мал нядлах орчин үеийн цех байгуулж, арьс ширний тордолтын цехийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ мэт санаачилгыг зээлийн болон эрх зүйн бодлогоор дэмжих шаардлагатай байна.)

3.  Гадаадад экспортлох болон дотоод зах зээлд бүтээгдэхүүн борлуулалтын суваг нээх

  • Төрийн худалдан авалтыг сайжруулах
  • Гадаад зах зээлд хандсан маркетингийн төсөл хэрэгжүүлэх

4. Мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийг бэхжүүлэх

  • Мэргэжлийн сургалт, гадаад дотоодод мэргэжилтэн солилцох
  • Мэргэжлийн сургалт явуулах/академик болон давтан/

5.Бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх

  • Лаборатори, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бүтэц, менежментийг оновчтой зохион байгуулах
  • Дотоодод боловсруулсан савхины чанарыг дээшлүүлэх, эцсийн бүтээгдэхүүний загвар, дизайныг сайжруулах шинэ технологи нэвтрүүлэх

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал /2016 оны жилийн эцсийн байдлаар/

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол дүүрэг, Дархан хот гэсэн 3 байршилд арьс шир боловсруулах 34 үйлдвэр, хөдөө орон нутагт арьс ширэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 200 гаруй жижиг дунд үйлдвэрүүд ажиллаж 5,600 орчим хүнийг ажлын байраар хангаж байна.
Арьс шир боловсруулах үйлдвэрлэл нь 20 сая ширхэг арьс хагас боловсруулах, 6 сая ширхэг арьс гүн боловсруулах суурилагдсан хүчин чадалтай бөгөөд 2015 оны байдлаар 2,0 сая ширхэг арьс гүн боловсруулж 169,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2016 оны жилийн эцсийн байдлаар 4,3 сая ширхэг арьс хагас, 1,6 сая ширхэг гүн боловсруулсан ба боловсруулалтын түвшинд 12 хувиар өссөн байна.
Хагас болон гүн боловсруулсан арьс ширний борлуулалт 182 тэрбум, бэлэн бүтээгдэхүүний борлуулалт 77,7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт 259,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс 150 тэрбум төгрөгийн хагас болон гүн боловсруулсан арьс шир, 1,9 тэрбум төгрөгийн савхийн цүнх, бээлий, жижиг эдлэлийн бүтээгдэхүүнийг Хятад, Орос, Турк, Казахстан зэрэг орнуудад экспортлоод байна.
Сүүлийн жилүүдэд арьс ширний үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх талаар төсөл боловсруулж, энэ асуудлаар УИХ-ын болон Засгийн газрын хэд хэдэн тогтоол батлагдан гарсан.
Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих, нүүлгэн шилжүүлэх, түүхий эд бэлтгэл болон малын эрүүл мэнд, түүхийн эдийн гарц, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах зорилго бүхий 53 төсөлд 80 тэрбум төгрөгийн зээлийг сүүлийн жилүүдэд олгосон ба арьс шир боловсруулах үйлдвэрүүд техник технологийн шинэчлэл хийж бүтээгдэхүүний чанараа сайжруулаад байна.
2016 онд нийт 64,255 малчин, мал бүхий этгээдүүд нийт 3,1 сая ширхэг арьс ширийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн бөгөөд Засгийн Газхаас 10,8 тэрбум төгрөгийг малчдын урамшуулалд олгоод байна.
Арьс ширний үйлдвэрүүдийг шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлэх тухай Улсын Их Хурлын 2012 оны 5 сарын 2-ны өдөр 3 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
2017 оны 12-р сард малын тооллого хийгдсэн бөгөөд 2017 оны хувьд мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн.Таван хошуу мал маань өссөн үзүүлэлттэй гарсан.Монгол Улс сүүлийн 5 жилд байгаагүй экспортоо хийсэн, борлуулалт нь 7 дахин нэмэгдсэн. Нийтдээ 29,2 мянган тон мах, махан бүтээгдэхүүн экспортлож 150 тэрбум төгрөгний борлуулалт хийсэн.
Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал /2017 оны байдлаар/
Өнөөгийн байдлаар арьс шир боловсруулах 34 үйлдвэр Улаанбаатар хотын ХУД-ийн 2-р хороо, БГД-ийн дүүрэг, Дархан хот гэсэн 3 газар байршилд байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гүн боловсруулалт хийдэг 24 үйлдвэр, хагас боловсруулдаг 10 үйлдвэр тус тус үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын хэмжээ богийн арьсанд шилжүүлсэнээр 20,0 сая ширхэг хагас боловсруулах, 6,0 сая ширхэг арьс ширийг гүн боловсруулах хүчин чадал тус тус суурилагдсан байна.

Арьс ширний салбарын шинэчилсэн мэдээ